Уг бүтээгдэхүүн нь арьс арчилгааны цэвэрлэгээний үе шатыг хялбаршуулж, уруул, нүдний будаг болон крем, нарны тосыг ч төвөггүйхэн богино хугацаанд арилгах чадалтай орцуудаар баялаг юм. Солонгосын ‘Ulleung-do’ арлын далайн гүний ус болон олон төрлийн эрдэс бодисын агууламж нь арьсны тос болон чийгшлийн тэнцвэрийг хадгалж, хуурайшуулдаггүй гэдгээрээ давуу талтай.Үхэжсэн эд эсийг зөөлөн гуужуулах үйлчилгээтэй Round Lab брэндийн патенттай HATCHING EX-07 найрлага мөн агуулагдсан тул арьсан дээр хуримтлагдсан илүүдэл тослог болон бохирдлыг арилгах гэх мэт олон төрлийн үйлчилгээ үзүүлдэг.
Үүнээс гадна нэмэлтээр төрөл бүрийн ургамлын үрийн тос агуулагдсанаас нэг нь наранцэцгийн үрийн тос ба уг орц нь витамин Е болон антиоксидантаар баялаг юм. Evening primrose ургамлын тос агуулагдсан нь үрэвсэл намжааж улайлт дарахад тустай. Мөн meadowfoam ургамлын үрийн тос агуулагдсан ба энэ орц нь арьсны чийгшлийг хадгалж, булбарай зөөлөн болгодог.
🌿 EWG аюулгүй зэрэглэлтэй эрүүл орц найрлагыг агуулсан.
🐇 Харшил өгөхгүй, хорт бодис агуулаагүй, амьтны гаралгүй. Амьтан дээр туршилт хийдэггүй.
✅ Парабен, өнгө оруулагч, химийн үнэр оруулагч, эрдсийн гаралтай тос болон стеройд (хүний бүтээсэн химийн бодис)-оос 100% ангид.
winonabatt (verified owner) –
Зөвлөгөө авч байгаад хэрэглэж үзсэн 🫡Ёстой бэст 💟 Нүүрний будаг маш сайн арилгадаг! Давхар цэвэрлэгээний хамгийн сайн найз минь кк ✨