ITFER

Galactomyces Niacin Brightening Serum

(4 сэтгэгдэл)

44,900

Хэмжээ: 50 ml

Энэхүү серумд Галактомицины фермент-90%, Ниацинамид- 5% агуулагдсан нь арьсыг үр дүнтэй цайруулах, арьсны өнгийг жигдрүүлэх, нөсөө толбыг бүдгэрүүлэх, нүхжилтийг багасгах зэрэг олон үйлчилгээг нэг дор үзүүлдэг.

Энэ бүтээгдэхүүнийг худалдан аваад 449 оноо цуглуулаарай!
Тайлбар

Galactomyces гэж юу вэ? Galactomyces гэдэг нь хөрөнгөнөөс гаргаж авдаг фермент бөгөөд энэ нь их хэмжээгээр Витамин В, P болон олон төрлийн эрдэс бодис: кальци, төмөр, цайр, фолийн хүчил зэргийг өөртөө агуулдаг. Галактомицины фермент нь арьсыг чийгшүүлэхээс гадна арсьсны өөрийн дархлааг нэмэгдүүлж, UV туянаас арьсны эсүүдийг хамгаалж, мөн коллаген болон глико-уургуудын (glycoproteins) нийлэгжэлтийг нэмэгдүүлдэг. Үүний үр дүнд таны арьсыг илүү уян хатан, чанга болдог.

Niacinamide гэж юу вэ? Хэрвээ та арьс арчилгаандаа Niacinamide (Ниацинамид) хэрэглэдэггүй бол та их зүйлээс хоцорч байна. Ниацинамид буюу Витамин В3 нь арьс арчилгаанд нэн сайн судлагдсан, өндөр үр дүнтэй найрлага юм. Хэрвээ нүхжилт, үрчлээ, батга, батганы дараах сорви, жигд бус арьсны өнгө зэрэг таны арьсанд тулгамддаг асуудлууд бол энэхүү найрлага танд яг хэрэгтэй байж болох юм.

ITFER брэндийн энэхүү шинэхэн серум нь таны арьсны хамгийн гадаад давхаргыг нэвтэрч, илүү жигд, илүү гэрэлтсэн толигор харагдуулах үйлчилгээтэй юм.

🌿 EWG-р баталгаажсан бөгөөд 100% ургамлын гаралтай, байгалийн орц найрлагыг агуулсан.

❎ Харшил өгөхгүй, хорт бодис агуулаагүй, амьтны гаралгүй

✅ Парабен, өнгө оруулагч, химийн үнэр оруулагч, эрдсийн гаралтай тос болон стеройд (хүний бүтээсэн химийн бодис)-оос 100% ангид.

♻️ 100% байгальд ээлтэй савлагаатай.

 

Найрлага

Galactomyces Ferment Filtrate (90.46%), Niacinamide(5%), Glycerin, 1,2-Hexanediol, Propanediol, Methylpropanediol, Dipropylene Glycol, Laminaria Japonica Extract, Eclipta Prostrata Leaf Extract, Centella Asiatica Extract, Sodium Hyaluronate, Hydrogenated Lecithin, Acrylates/C10-30 Alkyl Acrylate Crosspolymer, Xanthan Gum, Tromethamine, Disodium EDTA, Fructooligosaccharides, Beta-Glucan, Panthenol, Tocopherol, Hydrolyzed Hyaluronic Acid, Glutathione, Ethyl-hexylglycerin

Хэрэглэх заавар

Тонер хэрэглэсний дараагаар 3-4 дуслыг авч нүүрндээ жигд түрхэнэ. Өглөө, орой хэрэглэхэд тохиромжтой.

Сэтгэгдэл (4)

Galactomyces Niacin Brightening Serum-д 4 сэтгэгдэл бичсэн байна

  1. Suvda

    Hudaldaanii zuvluhtei yriltsalj bgad holimog toslog arisand avsan bolovch hereglej ehelsnees hoish eruu hesgeer batga garsan. Oroi heregleed ugluu serehed t zone toslogtoj serj bna. Dahij hereglej chadahgui l bna. Uul ni galactomyces toslog arisand taardag gehdee ene serum bol hudlaa yuma.

    • Админ

      Сайн байна уу, та өнжөөд 1 удаа хэрэглэж байгаа тээ?

  2. Ханд

    Тослог давамгай холимог арьстай маш гоё таарч байгаа түрхсэний дараа наалдамхай мэдрэмж төрүүлдэггүй хөнгөн бүтэцтэй нь таалагдсан бас идэвхтэй батга гарч байхад хэрэглэж эхэлсэн сайн байсан шүү

  3. moonzaya0804

    une bolomjiin, hemjee ihte, udaan heregldeg. bi ogloo bolgon heregledg. neeh ih idewhte nairlaga heregledggu bolhoor arisand maani ih demte baiga. (holimog, batgatai, haaya emzegshih gd bdg) anhaarah zuil gwel nud orchim bolon hamriin ugalz bilu tr hesgeere turhehgu bsn n deer sanagdsan

  4. marlaa

    Хуурайдуу энгийн арьстай. Цайруулах сэтээр нь хэрэглээд 2 сар гаран болж байна. Талаасаа доош болсон. Ниацинамид 5%тай болохоор нь бараг л өдөр болгон орой хэрэглэж байгаа. Нүүрний нүхжилт хэвэндээ бас тийм ч цайрсан юм байхгүй. Харин биен дээр хэрэглэж үзсэн. Нүүрнээс илүү бараг биен дээр үр дүн илүү гарч байгаа юм шиг санагдсан. Хүзүү цайраад байгаа. Бүтцийн хувьд аягүй шингэхэн, үнэр гээд байх юм бараг байхгүй.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн