Хохоба хэмээх ургамлаас гаргаж авдаг хохоба тос нь арьсыг чийгшүүлж, хамгаалахдаа арьсны нүх сүвийг бөглөдөггүй. Хохоба тос нь арьсны тослог буюу себумтай төстэй байдаг нь ядарсан арьсыг сэргээхэд тустай байдаг. Хохоба тос нь байгалиасаа бактерийн эсрэг шиж чанартай байдаг учраас батга гарахаас сэргийлэх, эдгээхэд ч тустай байдаг. Хэрвээ таны арьс эмзэг, идэвхит орц найрлага хэрэглэх үед эмзэгшдэг бол хохоба тос таны сонголт байж чадна. Учир нь хохоба тос нь дээр дурьдсан асуудлуудад чиглэхээс гадна гайхалтай чийгшүүлэг болж чаддаг.
Jojoba Golden Organic Oil
33,900₮
Хэмжээ: 30мл
100% байгалийн гаралтай энэхүү хохоба тос нь Витамин Е болон Витамин В-ээр баялаг тул арьсыг хамгаалж илүү эрүүл, толигор арьстай байхад тань туслахаас гадна арьсыг давхар чийгшүүлж өгдөг. Хохоба тос нь арьсны байгалийн тослогтой (себум) бүтцийн хувьд маш төстэй ба нүх сүв бөглөдөггүй.
Бүтээгдэхүүн дууссан
Organic Simmondsia Chinensis
100% байгалийн хохоба тос агуулсан энэхүү бүтээгдэхүүнийг өөрийн арьс арчилгааны дэглэмдээ олон янзаар оруулах боломжтой. Жишээ нь:
– Нүүрээ цэвэрлэсний дараа чийгтэй арьсан дээрээ 2-3 дуслыг авч хэрэглэнэ.
– Өөрийн дурын чийгшүүлэгч тос, цэвэрлэгч ус, тонер зэрэгт бүтээгдэхүүнээсээ 2-3 дуслыг аван хольж хэрэглэж болно.
– Арьс арчилгааныхаа дэглэмийн хамгийн сүүлийн шатанд 2-3 дуслыг авч хэрэглэнэ.
– Хэрвээ та мист болгон ашиглах бол 100мл тутам 10 дуслыг авч хольж хэрэглэх нь зүйтэй.
Жич: Арьсаа гүн цэвэрлэхдээ цэвэрлэгч тосны оронд хэрэглэвэл цагаан болон батгыг үр дүнтэй хайлуулж, арилгадаг.
Мөн үс арчилгаандаа хэрэглэх бол хэд хэдэн дуслыг шууд үсэндээ түрхэх байдлаар аль эсвэл өөрийн хэрэглэх дуртай үсний бүтээгдэхүүнтэй хольж хэрэглэж болно.
anynn –
Олон төрлөөр ашиглаж болохуйц гоё oil байна лээ. Гуаша хийдэг хүн байвал гуашадахдаа хэрэглээд үзээрэй маш гоё гулгаад өгж байна лээ. Батга гарамтгай, тослог холимог арьстай надад нүх сүв бөглөх батга гарах асуудал бол байгаагүй.🫠💯