Хэрвээ та эрүүл, урт, бат бөх сормуустай болохыг хүсвэл нэмэлт тэжээлээр баялаг энэхүү сормуусны тэжээлийг хэрэглээрэй. Уг серумд COSNORI брэндийн өөрсдийн пантентлан гаргасан пептид (Peptide Patent NO.10-1578901) болон гиалуроны хүчил агуулагдсан байдаг тул сормуусанд шаардлагатай зохих шим тэжээлийг өгч чаддаг.
LONG ACTIVE EYELASH SERUM нь усан суурьтай, хөнгөн бүтэцтэй ба нулимсны pH түвшинтэй ижил учраас хэрэглэх үед нүдийг хорсгож, таагүй мэдрэмж төрүүлдэггүй болох нь клиникийн тестээр баталгаажсан билээ.
Онцлох найрлагууд:
– Пептид: үсийг уян хатан болгож илүү эрүүл, бат бэх ургахад тусладаг.
– Гиалуроны хүчил: урт хугацааны турш чийгшил өгдөг.
– Сентелла Азиатика: чийгшил болон тэжээлийг хангалттай хэмжээгээр бий болгодог.
Мөн сормуусны үсний ургалтанд зориулагдсан тусгай хэлбэртэй сормуусны сам нь бүхий л хэсэгт серумыг үр дүнтэй тарааж чаддаг.
Хэрвээ та сормуус суулгуулан өөрийн сормуус унаж шингэрсэн бол энэ бүтээгдэхүүнийг танд санал болгож байна. Сормуус ургах дундаж хугацаа 1-6 долоо хоног байдаг учраас энэхүү бүтээгдэхүүнийг тогтмол дор хаяж нэг сар хэрэглэхийг танд зөвлөж байна. Хэрэглэхдээ нэг дор их бүтээгдэхүүн хэрэглэхгүй, бага хэмжээгээр тогтмол хэрэглэх нь илүү үр дүнтэй болохыг анхаарна уу.
Солонгосын алдарт HWAHAE application-д нүдний арчилгааны бүтээгдэхүүнээс хамгийн өндөр үнэлгээтэй байгаа төдийгүй O’live Young дэлгүүрийн 2021 оны хамгийн өндөр борлуулалттай 5 бүтээгдэхүүний нэгээр шалгарсан.
🌿 EWG аюулгүй зэрэглэлтэй эрүүл орц найрлагыг агуулсан.
✅ Харшил өгөхгүй, хорт бодис агуулаагүй, амьтны гаралгүй. Амьтан дээр туршилт хийдэггүй.
✅ Парабен, өнгө оруулагч, химийн үнэр оруулагч, эрдсийн гаралтай тос болон стеройд (хүний бүтээсэн химийн бодис)-оос 100% ангид.
Nominerdene –
Ene ystoi best.
Bi iimerhuu sormuus, homsognoo serumd itgedeggui bsn l daa. 4 udaa daraallaj sormuus hiilgeed ooriin goy otgon sormuus bhgu blod, shingereed bur boginohon boltson bsiin.
Shine delguurin neelteer hymdarsan bhar n avsan chin OMG!! 2.7 honogiin dotor sormuus ystoi goy otgorood urgasan 🥰🥰 love itt
sugarjargal20 (verified owner) –
Тууштай хэрэглэсэн боловч мэдэгдэхүйц үр дүн гарсангүй. Сормуус уртассан эсвэл өтгөрсөн зүйл байхгүй. Давуу тал гэвэл нүд хорсгодоггүй, бас түрхэгч багс нь зөөлөн, хэрэглэхэд эвтэйхэн л юм даа. Магадгүй сормуус нь унаад байгаа, гадны нөлөөллөөс болж шингэрч гэмтсэн үед үр дүнтэй байж болох юм. Нүд хорсгодог ч гэсэн тосон сэрүмээ авсан нь дээр юм байна гэж бодож байна.
Зочин –
Миний сормуус нилээн шингэн байсан 1 савыг дуусгахад мэдэгдэхүйц өөрчлөлт өгсөн. Сул тал гэвэл нүд хуурайшуулж байсан учраас дахиж хэрэглээгүй.