Энэхүү шингэн тос нь гүний чийгшил өгөн, арьсыг сэргээх үйлчилгээг үзүүлж, арьсыг торгомсог зөөлөн болгох үйлчилгээтэй.Нэмэлт орц найрлагууд:
Neroli oil (жүржийн модны цэцгээс гаргаж авдаг эфирийн тос) болон E Витамин – арьсыг чийгшүүлж, нөхөн сэргээж, залуу гэрэлтсэн арьсыг бий болгоход тусалдаг.
Байгалийн эфирийн тос – арьсыг цочроохгүйгээр арьсны гүн рүү нэвчдэг.
Антиоксидант – арьсыг нөхөн сэргээж, залуу мөн бат бөх байлгахад тусалдаг.
Байгалийн үнэрт эмчилгээ – арьсанд муугаар нөлөөлдөг түгшүүр болон стрессыг намжааж, тайвшруулдаг.
Түрхэхэд маш хялбар, хурдан шингэцтэй, наалдамхай мэдрэмж өгдөггүй.
TIPS: Чийгшүүлэгч дээрээ нэмж, холих: Өөрийн хэрэглэж буй чийгшүүлэгчийн үйлчилгээг нэмэх зорилгоор хэрэглэж болно. Мөн суурь foundation-тойгоо бага зэргийг холиод хэрэглэвэл арьс өдрийн турш гэрэлтсэн, суурь крем маань хэт хуурай мэдрэмж төрүүлдэггүй.
🌿 EWG аюулгүй зэрэглэлтэй эрүүл орц найрлагыг агуулсан.
Харшил өгөхгүй, хорт бодис агуулаагүй, амьтны гаралгүй. Амьтан дээр туршилт хийдэггүй.
✅ Парабен, өнгө оруулагч, химийн үнэр оруулагч, эрдсийн гаралтай тос болон стеройд (хүний бүтээсэн химийн бодис)-оос 100% ангид.
zaya_353 –
Хуурай болоод арьсны өнгөн давхарга нимгэрсэн мэт санагдаад өнгө өө алдаад байгаа бол хэрэглэж үзэхийг зөвлөж байна, 5н өдөр дарааллан шөнө хэрэглээд унтахад арьсны өнгөн давхрага мэдэгдэхүйц нэмэгдсэн мэт санагдсан, гэхдээ барзгар таагүй биш эрүүл арьс шиг хүчирхэг болсон. Зуны улиралд, бол өдөр бүр хэрэглэх нь тохиромжгүй санагдсан учир эмчилгээний бүтээгдэхүүн шиг өнжиж хэрэглэх нь зүгээр санагдаад байгаа, өвөл бол шөнө бүр хэрэглэмээр гоё бүтээгдэхүүн байна лээ.
ninjin (verified owner) –
Энэ тосыг хэрэглээд 14 хонож байна. Миний арьс батга гарамтгай, холимог, амархан харшламтгай төрлийнх болохоор эхлээд бага зэрэг айж байсан ч арьсыг маш гоё зөөлрүүлж, чийгшүүлж байсан. Хурц үнэртэй биш, зөөлөн ургамалын үнэр нь их таалагдсан. Зөвхөн оройн арьс арчилгааны хамгийн сүүлийн бүтээгдэхүүн болгож хэрэглэдэг.
anuoanuk –
ene bur uneheer goy. hergelsenii margaash aris zoolon bultsgar bga yumshig snagddag daa. uner n hurtel uneheer treat hged bga medremj ugdg