ROVECTIN

Skin Essentials Cica Care Purifying Toner

(10 сэтгэгдэл)

43,900

Хэмжээ:  260 ml

Эмзэгшсэн, гэмтсэн, улайлттай арьсыг тайвшруулж, арьс арчилгааны дараагийн шатны бүтээгдэхүүнд арьсыг бэлдэж өгнө.

Маш том савлагаатай учраас удаан хэрэглэгдэнэ.

Энэ бүтээгдэхүүнийг худалдан аваад 439 оноо цуглуулаарай!
Тайлбар

Энэхүү арьс тайвшруулах тонер нь хэт эмзэг болон хөгшрөлт, арьс улайх (rosacea), гормоны батганаас үүдэн гэмтсэн, мөн цочирсон арьсыг эмчилж, хамгаалдаг. Найрлагадаа дараах нэгдлүүдийг агуулсан. Үүнд,

  • Rovectin брэндийн чийгшүүлэгч Barrier Repair Complex™ нэгдэл нь арьсны байгалийн чийгээ хамгаалах чадварыг нөхөн сэргээхэд тусалдаг.
  • Ургамлын гаралтай антиоксидант болох madecassoside (нэгэн төрлийн центелла өвсний ханд) нь арьсыг сэргээж, толбо болон сорвийг бүдгэрүүлдэг.
  • Houttuynia Cortada (үрэвсэл болон исэлдэлтийн эсрэг ургамлын гаралтай эм болгон түгээмэл ашиглагддаг) болон центелла нь хүчирхэг антиоксидант тул арьсыг бэхжүүлж, үрэвсэл болон хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг. Ялангуяа батганаас үүдсэн үрэвсэл, сорвийг багасгаж, эдгэрэлтийг дэмждэг.

🌿 EWG аюулгүй зэрэглэлтэй эрүүл орц найрлагыг агуулсан.
Харшил өгөхгүй, хорт бодис агуулаагүй, амьтны гаралгүй. Амьтан дээр туршилт хийдэггүй.
✅ Парабен, өнгө оруулагч, химийн үнэр оруулагч, эрдсийн гаралтай тос болон стеройд (хүний бүтээсэн химийн бодис)-оос 100% ангид.

 

Найрлага

water, dipropylene glycol, propanediol, methylpropanediol, glycerin, 1,2-hexanediol, centella asiatica extract, sodium citrate, panthenol, disodium edta, madecassoside, houttuynia cordata extract, salvia hispanica seed extract, jasminum officinale (jasmine) flower extract, ceramide np, camellia sinensis leaf extract, butylene glycol, caprylic/capric triglyceride, pentylene glycol, phosphatidylcholine, glycine, glutamic acid, serine, lysine, alanine, arginine, threonine, proline, ethylhexylglycerin, citric acid, polyglyceryl-10 laurate, prunus amygdalus amara (bitter almond) kernel oil, pyrus malus (apple) leaf extract, vanilla planifolia fruit extract

Хэрэглэх заавар

Угаасны дараа, үлдсэн бохирдлыг арилгаж мөн чийг өгөх зорилгоор хөвөнд шингээгээд арьсаа зөөлөн арчина.

Сэтгэгдэл (10)

Skin Essentials Cica Care Purifying Toner-д 10 сэтгэгдэл бичсэн байна

  1. msuvd12 (verified owner)

    t zone toslog batga garamtgai aristai yumldaa ene toner uneheer shutmeer batga garsan uyd taivshruulaad batgiig edgeej ugdgug. 7 skin method hiihed tohiromjtoi. uner ni taalagddag goy toner shuuu

  2. enkhjnn.b

    Bi ECZEMAtai uchraas nuuren deer bas harshil garaad baidag tiim bolohoor HYPOALLERGENIC gesen zaalttai buteegdehuunuudiig heregleh ystoi baidag yum l daa. ROVECTIN brandiin ihenh buteegdehuun yg iim zaalttai bolohoor eczematai humuus maani ailtgui hereglej uzeerei gej zovlomoor baina. arisnii maani huvid gevel huurai holimog aristai. ene toner buh torlin arisand ter tusmaa emzeg arisand mash sain tohiroh ym shig sangdsan. uneheer sain chiigshuulj taivshruulj chaddag. avaad hoyr dahi odroosoo nuurnii ulailt bagassan baisan shv. Neg tiim zuulun taalamjtai barag uneriig ni unerleed l taivshirchihmaar buteegdehuunuud baidagdaa yg tiim. Mash hungun orts butetstei bolohoor toslog aristai hun ch hereglehd zugeer sanagdsan shu. HIGH RECOMMENDED!

  3. Khulan (verified owner)

    No fragrence hernee uner bol vneheer goy tsewerlegeenii toner, shingeeh toneroor 2langaarn ashiglahad tohiromjtoi goy bga. Neg udaa hregled vzehed iluudehgvi bha mungunii garz law blhgv bh gj bdj bn. Holimog acne prone skin

  4. b_boloroo86

    Холимог, эмзэг арьстай, өдийд яг эвгүйтчих гээл жоохон дутуу цэвэрлэчвэл юм гарчих гээл тэр нь яг батга биш харшил шиг туурдаг… Энэ тонер бол арьсыг үнэхээр гоё тайвшруулдаг, нээх гоё жоохон байхад чигатуссин билүү нэг шингэн халбагаар уудаг эм байсан тэрэн шиг үнэртэй, гадуур салхинд удаан явсан өдөр хөвөнд шингээгээл хацран дээрээ 5-10 минут тавьчдаг, дахиж авна гэж бодчихсон байгаа 😉😉

  5. b_boloroo86

    Бүүр том 500мл савалгаа нтртэй бол гоё бхгүй юу 😝😝

  6. eenij (verified owner)

    toslog holimog batgatai aristai
    arisiig mash goy taivshruulj ogdog, hurdan shingedeg, uner ni baga zereg hurts mortloo ih goy.

  7. Золбоо БЯМБАЖАРГАЛ (verified owner)

    Ёстой их таалагдсан тонэр. Үнэр гоё зөөлөн, бүтэц маш шингэн учир усан чийг сайн өгдөг, тайвшруулдаг. Аваад үзэхэд буруудахгүй гэж л хэлнэ.

  8. misheel0623 (verified owner)

    Хайртай бүтээгдэхүүнүүдийн маань нэг. Би холимог, амархан улайдаг, эмзэг арьстай. Заримдаа арьс маань эмзэгшээд нүүрээ угаасны дараа улайчихдаг. Энэ тонероор арчсаны дараа арьс тайвшраад, улайлт маань багасаад чийгтэй болсон байдаг. Дахиад авахаас лав татгалзахгүй ээ 🙂

  9. Erdenechimeg

    Миний арьс маш их эмзэг улаалттай батгашаад байх үедээ энэ тонерийг хэрэглэсэн. Үнэхээр аврал минь болсон. Эмзэгшилт улаалт багасагаад нэмж батга гаргаагүй дажгүй сайн чийгшүүлдэг. Эмзэгшилттэй байгаа бол энэ тонероос эхлээрэй гэж хэлье

  10. Saruul (verified owner)

    hamgiiin goy❤️❤️❤️

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн