3 дугаартай энэхүү серум нь нүүрээ будахад барзайдаг, арьс суларснаас үүдэлтэй томорсон нүхжилттэй, гуужуулдаг ч нүх сүв нь хурдан бөглөрч, жигд бус гадаргуу үүсдэг арьсанд зориулсан серум юм.
Голлох Galactomyces ба Bifida фермент нь зах зээлд үнэтэйд тооцогддог тансаг зэрэглэлийн орцууд билээ. Харин энэхүү серумд уг хоёр исгэж гаргаж авдаг орцууд нь маш өндөр тунгаар орсон.
Арьсыг гайхалтай цайруулж, чийгшүүлдэг Galactomyces хөрөнгөний хандыг 21%-иар агуулахаас гадна Bifida бактерийн фермент 42%-иар агуулсан тул арьсны хамгаалах ханыг дэмжиж, хялгасан үрчлээ багасгаж, арьсны уян хатан байдлыг нэмэгдүүлнэ.
Тэжээллэг, өтгөвтөр бүтэцтэй хэр нь түрхсэн даруйд шингэж, наалдамхай мэдрэмж төрүүлдэггүй. Арьсны усан чийг болон тосон чийгийг хоёулыг нь өгч эрүүл арьсыг бүтээхэд тусална.
cindreaal –
😻😻
odontuya.n1107 –
Хуурай арьстай. Өглөө оройны арьс арчилгаанд аль алинд нь хэрэглэсэн. Яахав дээ л гэж дүгнэнэ ээ. Тийм айхтар гоё биш ч бүтэц нь таалагдсан болохоор хэрэглээд дуусгасан дахиж авахгүй байх.