Цэвэр байгалийн гаралтай, Солонгосын уламжлалт эмчилгээнд хэрэглэгддэг ургамлын хандыг бүтээгдэхүүндээ шингээж өгдгөөрөө алдаршсан Beauty of Joseon брэнд нь энэхүү серумыг батгашилтай арьсанд тусгайлан бүтээжээ.
Прополис нь байгалиасаа ариутгах, үрэвсэл намдаах чадвартай тул арьсыг тайвшруулахаас гадна асуудалтай арьсны эсийн төлжилтийг хурдасгах үйлчилгээг үзүүлдэг. Мөн энэхүү серумд орсон Ниацинамид нь арьсны бүтцийг цайруулах, төлжүүлэх онцгой чадвартай. Антиоксидантаар баялаг “turmeric” ургамалыг ч найрлагадаа багтаасан бөгөөд энэ нь чөлөөт радикалуудын эсрэг үйлчилж, арьсыг гэрэлтсэн, эрүүл байхад дэмжлэг үзүүлдэг байна.
Түрхэсний дараа наалдамхай, таагүй мэдрэмж огт төрүүлэхгүй, хөнгөн толигор мэдрэмжийг танд өгөх болно.
Хуурай, энгийн болон холимог төрлийн арьсанд тохиромжтой. pH түвшин 6.3.
🌿 EWG аюулгүй зэрэглэлтэй эрүүл орц найрлагыг агуулсан.
Харшил өгөхгүй, хорт бодис агуулаагүй, амьтны гаралгүй. Амьтан дээр туршилт хийдэггүй.
✅ Парабен, өнгө оруулагч, химийн үнэр оруулагч, эрдсийн гаралтай тос болон стеройд (хүний бүтээсэн химийн бодис)-оос 100% ангид.
Сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.