Мэдээлэл

Арьсыг цайруулах Глютатион

Арьсыг цайруулж, залуужуулах Глютатионтай танилцъя!

1888 онд хөрөнгө болон амьтны эдээс анх олж байсан Глютатион нь усанд-уусамтгай чанартай ба сэвх, нөсөө толбо, батганаас үлдэх сорви зэргийг жигдэлж, бүдгэрүүлэх үйлчилгээтэй юм. 

Глютатион нь 3 төрлийн амин хүчил (Глицин, Глутамат, Цистеин) болон хүхэр-ус төрөгчийн нийлмэл (SH) элементтэй учраас биологийн өндөр идэвхтэй орц билээ. 

Уг орц нь молекулын жин багатайгаас гадна маш хүчтэй антиоксидант чанартай. Хүний бие өөрөөсөө боловсруулах чадамжтай буюу хүхэрлэг хоол хүнс хэрэглэх үед элгэнд боловсрогдон олон чухал үүргүүд биелүүлэгч байгалийн молекул юм.

Глютатион нь…

Антиоксидантын чадамж өндөр учраас гадаад орчноос үүдэлтэй гэмтэл, хорыг саармагжуулж, залуужуулж байдаг ба сүүлийн жилүүдэд меланин уургийн эсрэг үйлчилгээтэй нь тодорхойлогдоод буй. Меланин уургийн боловсруулалт удаашрах нь сэвх, нөсөө толбо үүсэх болон арьс борлохоос сэргийлдэг.

2 төрлийн Глютатион

  1. Ангижирсан (Reduced) – Идэвхтэй хувилбар
  2. Исэлдсэн (Oxidized) – Идэвхгүй хувилбар

Глютатионыг арьсан дээрээ түрхэх үед идэвхгүй хувилбараас идэвхтэй рүү шилждэг. Идэвхтэй хувилбартаа байхдаа антиоксидант үүргээ биелүүлж, чөлөөт радикалуудыг саармагжуулсныхаа дараагаар буцаад л идэвхгүй хувилбар руугаа ордог.

 

Судалгаагаар…

30-50 насны 30 эмэгтэйд хийсэн нэгэн судалгаанд оролцогчид 2%-ийн Глютатионтай тосыг өдрийн 2 удаагаар 10 долоо хоног хэрэглэхэд уг тосыг түрхсэн хэсгүүд илт цайрч, арьсны чийгшил ч мөн нэмэгдэн, кератин уургийн хэмжээ багассан байна. Нийт оролцогчдоос зөвхөн нэгэнд уг тосыг хэрэглэсэн эхний өдөр улайлт үүссэн ба хэрэглээгээ зогсоолгүйгээр 2 дахь өдрөөс улайлт багасаж, алга болсон. 

Үүнээс харахад Глютатион нь арьсыг 10 долоо хоногийн хугацаанд 2% концентрацитай үед цайруулж, барзгар байдлыг багасгаж, чийгшүүлэхдээ ямарваа нэг удаан хугацааны сөрөг нөлөө үзүүлэхгүй нь ямар гайхалтай орц найрлага гэдгийг нь харуулж байна.

Бусад орц найрлагатай зохицох зохицол

Дараах орцууд нь Глютатионы антиоксидант чадамжийг нэмэгдүүлдэг тул хамт хэрэглэхэд маш тохиромжтой байдаг:

  • Витамин С
  • Kojic acid
  • Tranexamic acid

Арьсны рН-ийг алдагдуулж, үйлчилгээг нь бууруулан, арьсыг эмзэгшүүлэх эрсдэлтэй тул дараах орцуудтай давхарлан хэрэглэх нь тохиромжгүй:

  • Retinol/Retinal
  • AHA/BHA
  • Benzoyl peroxide

 

Эх сурвалж:

  1. https://pubmed.ncbi.nlm.nih.gov/27088927/
  2. https://ijdvl.com/glutathione-as-a-skin-whitening-agent-facts-myths-evidence-and-controversies/
  3. https://enclaire.in/article/glutathione-a-key-ingredient-for-healthy-skin

 

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн