Чөлөөт Радикалын Гэмтэл гэж юу вэ ?
Та алим жимсийг хазаад орхивол хэдхэн минутын дотор л алимны эсүүд хүчил төрөгчтэй исэлдэлтэд орж бор өнгөтэй болж үхэжсэн байдаг шүү дээ.
Урт удаан л болохоос энэхүү исэлдэлт нь бидний биед явагдаж эд эсийг маань үхжүүлж, бид хөгширч байдаг бөгөөд эрүүл залуу арьстай байхын тулд та чөлөөт радикал, хүчил төрөгчийн исэлдэлт, антиоксидант талаар тодорхой мэдлэгтэй байх хэрэгтэй.
Чөлөөт радикалын исэлдэлт
Бидний амьсгалж, амьд явах үндэс болсон хүчил төрөгч нь заримдаа тогтвортой хүчил төрөгчийн молекулаа тэгш бус бэхлэгдээгүй электрон бүхий тогтворгүй молекулууд болгон задалдаг. Энэ тогтворгүй молекулууд нь дутуу электроноо нөхөхийн тулд биен дэх эрүүл эсийн тогтвортой молекулаас электронуудыг “хулгайлж” эсийг гэмтээдэг. Хамгийн аюултай нь электроноо алдаж гэмтсэн молекултай эсүүд дахин чөлөөт радикал болж хувирдаг. Энэхүү гинжин урвал нь улмаар газар авч хүний бүх биеэр тархан хөгшрөлтийг хурдасгадаг байна.
Тогтворгүй
( нэг электроноо алдсан гэмтэлтэй молекул)
Тогтворгүй
( нэг электроноо алдсан гэмтэлтэй молекул)
Дээрх зурган дээр харж байгаачлан чөлөөт радикал нь тогтвортой молекулаас электрон хулгайлж өөрийгөө нөхдөг.
Чөлөөт радикал бидний биед:
Чөлөөт радикалын исэлдэлт хэмээх хамгийн нуугдмал дайсан нь хүний хөгшрөлтөд 90 % нөлөөлдөг гэж эрдэмтэд үздэг билээ.
Чөлөөт радикал ихсэх нь эсийг гэмтээж, энэ нөлөөгөөр арьс уян хатан чанараа алдаж, үрчлээтэж, нөсөө толбо үүсч эхлэхээс гадна зүрх судасны өвчин, чихрийн шижин, төрөл бүрийн хорт хавдар гэх мэтчилэн 70 төрлийн өвчин үүсэх үндсэн шалтгаан болдог болдог.
Чөлөөт радикал ихэсдэг шалтгаанууд:
Чөлөөт радикал нь хүний биед байгалиасаа бий болж хөгшрүүлж байдаг бол яагаад зарим хүн хурдан хөгшрөөд зарим хүн удаан үрчлээтэж хөгширдөг вэ?
Энэ зурган дээрх ихрүүдийн арьс ямар их ялгаатай байгааг харж байгаа байх, нэг нь байгалиараа хөгширч, нөгөөд нь амьдралын буруу хэвшил, орчноосоо болж чөлөөт радикалын исэлдэлт хэт их явагдаж photoaging буюу орчин үеийн хүмүүст ихээхэн тохиолдож буй наснаасаа эрт үрчлээтэх байдал илрээд байгаа юм. Доорх шалтгаанууд чөлөөт радикалыг улам ихэсгэдэг.
Нарны хэт ягаан туяа
Нарнаас туяанаас хамгаалахгүй бол арьсанд чөлөөт радикал маш ихээр үүсч, үүний исэлдэлт нь photoaging (нарнаас үүдэлтэй арьсны эрт хөгшрөлт), болон сэвх нөсөө зэргийн үндэс болдог. Гэхдээ хэт ягаан туяанд хэт их өртөх нь чөлөөт радикалуудыг үүсгэдэг гол хүчин зүйлүүдийн нэг юм.
Архи тамхины хэрэглээ
Тамхи татах нь бидний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэгтэй адил бидний арьсанд ч сөрөг нөлөөтэй. Тамхины утаа нь өөртөө чөлөөт радикалуудыг агуулдаг бөгөөд бидний биед нэвтэрч арьсны эрт хөгшрөлт зэрэг асуудал үүсгэдэг. Мөн алкохолийг хэтрүүлэн хэрэглэх ч чөлөөт радикал үүсч арьсыг гэмтээхэд нөлөөлдөг.
Пестицидтэй ногоо,жимс
Пестицид гэдэг нь хүнсний ногоо, ургамлыг хортон шавьжаас хамгаалах нэг төрлийн химийн бодис юм. Хүний биед нэвтэрч дааврыг өөрчлөлтөд оруулдаг төдийгүй чөлөөт радикалыг ихээр бий болгож арьс биеийг хөгшрүүлдэг. Та ногоо авч хэрэглэхдээ пестицид цацаагүй органик эсэхийг нь заавал шалгаарай!
Орчны бохирдол
Агаарын бохирдол буюу үйлдвэр, барилгын тоос болон авто зам, тээврийн хэрэгсэл, гэр хороолол, хийн болон тоосонцрын бохирдол зэрэг нь чөлөөт радикалыг агуулдаг> Агаарын бохирдол ихтэй хотод амьдарч буй хүмүүс хөдөөний хүмүүсээс хавьгүй эрт хөгширч болох аюултайг эрдэмтэд сануулсаар байгаа.
Антиоксидант гэж юу вэ?
Антиоксидант чөлөөт радикалын исэлдлийг саатуулж бууруулдаг цорийн ганц хүчин зүйл бөгөөд хоол хүнс, гоо сайхны бүтээгдэхүүндээ антиоксидантыг байнга хэрэглэснээр хөгшрөлтийг удаашруулах болон биеэ хоргүйжүүлэх боломжтой. Антиоксидант нь чөлөөт радикалд дутагдаж байгаа электроныг нєхєж єгснєєр тухайн эсийг ч, организмыг ч бvхэлд нь аюулгvй болгож хамгаалдаг. Үүнээс гадна антиоксидант нь бие махбодид чөлөөт радикалыг исэлдүүлэлтийг саармагжуулж хоргүй болгох нэмэлт бодисуудыг ялгаруулж байдаг.
Хамгийн алдартай антиоксидант нэгдлүүдэд витамин С, В, Е, Төмөр, Цайр, Селен агуулсан биологийн нэмэлтүүд, тосны ханаагүй нэгдлүүд болох Омега-3,6,9 болон Coenzyme Q10 гэх мэт нь ордог. Хоол хүнсэндээ антиоксиданатаар баялаг хүнс болох нэрс, чиа үр, кэйл навч, хар шоколад, ногоон цай зэргийг сайн хэрэглэж арьс арчилгаандаа витамин С, Е, Coenzyme Q10, glutathione болон флавонойд хэрэглэвэл хөгшрөлтийг удаашруулж чадна.