Арьс сулраад үрчлээ үүсч эхэлж буй эсвэл аль хэдийнээ үрчлээтсэн чийгшил дутмаг арьсанд маш сайн чийг тэжээлийг өгөх органик маск.
Онцлох найрлагууд:
- Soybean Seed Extract – Эрүүл хоолоороо дэлхийд танигдсан Солонгосын хоолны чухал орц болох хар шош нь арьс арчилгаанд ч мөн олон давуу талтай байдаг байна. Хар шош нь өндөр хувьтай концентрацжуулсан Витамин Е, антоциан, болон бусад эрдэс бодисоор баялаг байдаг.
- Aloe Barbadensis Leaf Juice- Арьсыг нөхөн төлжүүлж, үрэвсэл намдаадаг
- Acerola Fruit Extract- Арьсыг тайвшруулж, цайруулдаг
- Pea Extract- Нүхжилтийг багасгадаг
TENCEL хэмээх байгальд-ээлтэй, сүлжмэл бус фабрикаар хийсэн уг маск нь арьсанд маш сайн наалдаж өгөн өөрт буй чийг, тэжээлээ арьсны гүнд нэвчүүлж өгдөг.
🏆 Хүртсэн шагнал:
- Hwahae, 2020 оны хамгийн их хэрэглэгчийн сэтгэгдэл өндөртэй маск
- Hi Seoul, 2019 оны шилдэг маск
All Natural брэнд нь Солонгосын анхны CLEAN брэнд бөгөөд бүх бүтээгдэхүүн нь EWG аюулгүйн зэрэгтэй. Түүнчлэн Hwahae платформын хорт 20 найрлагаас ангид орц найрлагатай брэнд юм.
☘️ Үүнээс гадна бүтээгдэхүүнд орсон ургамлын хандаа зөвхөн брэндийнхээ гэрээт органик фермд ургуулан, өөрийн лабораторидоо гарган авдаг учраас орц найрлагын органик байдалд 100% баталгаа өгч чаддаг.
🌿 Харшил өгөхгүй, хорт бодис агуулаагүй, амьтны гаралгүй. Амьтан дээр туршилт хийдэггүй.
✅ Парабен, өнгө оруулагч, химийн үнэр оруулагч, эрдсийн гаралтай тос болон стеройд (хүний бүтээсэн химийн бодис)-оос 100% ангид.
Сүрэн –
Хэрэглэсний дараа арьс гоё чийгшлээр хангагдаад толигор болсон юм шиг санагддаг. Үнэ боломжийн учир олноор аваад өдөр тутамдаа тавьж байвал зүгээр санагдсан.