Антиоксидант шинж чанартай ургамлуудын хандыг агуулсан энэхүү маск нь арьсны өнгө жигдэлж, цайруулахад онцгой үр дүнтэй бөгөөд хэт эмзэг, эсвэл наранд түлэгдэн борлож эмзэгшсэн арьсанд ч гайхалтай зохицно.
Онцлох найрлагууд:
- Blueberry Fruit Extract- Нэрс жимс нь байгалийн хамгийн хүчтэй антиоксидантуудын нэг бөгөөд Витамин А, Б, антоциан (нэрсний цэнхэр өнгө үүнээс үүсдэг) баялаг байдаг. Антоциан нь нэрсийг антиоксидантаар баялаг болгодог бөгөөд хүчилтөрөгч болон бусад шим тэжээлийг арьсанд шингэх чадварыг нэмэгдүүлдэгээс гадна нөсөө толбо бүдгэрүүлдэг байна.
- Aloe Barbadensis Leaf Juice- Арьсыг нөхөн төлжүүлж, үрэвслийг намжаадаг
- Persimmon leaf Extract болон Chamomilla Recutita Leaf Extract- Хөгшрөлтийн эсрэг арьсыг чангалж, тайвшруулдаг
TENCEL хэмээх байгальд-ээлтэй, сүлжмэл бус фабрикаар хийсэн уг маск нь арьсанд маш сайн наалдаж өгөн өөрт буй чийг, тэжээлээ арьсны гүнд нэвчүүлж өгдөг.
All Natural брэнд нь Солонгосын анхны CLEAN брэнд бөгөөд бүх бүтээгдэхүүн нь EWG аюулгүйн зэрэгтэй. Түүнчлэн Hwahae платформын хорт 20 найрлагаас ангид орц найрлагатай брэнд юм.
☘️ Үүнээс гадна бүтээгдэхүүнд орсон ургамлын хандаа зөвхөн брэндийнхээ гэрээт органик фермд ургуулан, өөрийн лабораторидоо гарган авдаг учраас орц найрлагын органик байдалд 100% баталгаа өгч чаддаг.
🌿 Харшил өгөхгүй, хорт бодис агуулаагүй, амьтны гаралгүй. Амьтан дээр туршилт хийдэггүй.
✅ Парабен, өнгө оруулагч, химийн үнэр оруулагч, эрдсийн гаралтай тос болон стеройд (хүний бүтээсэн химийн бодис)-оос 100% ангид.
Заяа –
Маскны материал гоё, эссэнс нь бас яг таарсан хэмжээтэй, эмзэг арьсанд ч таарахаар. Маскаа тавьсны дараа яг гоё чийгшээд, маргааш нь нүүр тослогтоогүй байсан нь хамгийн их таалагдсан. Хэр баргийн юм таардаггүй эмзэг арьстай байсан ч, тослог арьстай маск тавибал нэмээд тослогтох вий гэж байгаа хүмүүс тавихад бол айлтгүй. Яг гоё таарна
biligt –
harshal uusgedeg 3nairlagatai bsn bn tawsni dara shuud haaaluu duugej ulaij ehelsen engin aris l tawi gj zowly busd type hrggu shuu uneheer aimar boljiin cloudnine luu bichher chata harku lol
biligt bn –
ymnaas harshalmtgai humuuus uneheerr hrggu mni bargiin ymnd harshil aris shuud ter chigte ulaigaad haluu duugeed manjin shig l ym bollo