MY REAL SKIN

HOUTTUYNIA CORDATA EXTRACT

Зүүн өмнөд Азид ургадаг энэхүү цэцэгт ургамлын навчыг шууд идэж хэрэглэхээс гадна Хятадын уламжлалт анагаах ухаанд эрт дээр үеэс хэрэглэж ирсэн. Уушгины хатгалгаа, өтгөн хаталт, биеийг хоргүйжүүлэх, халууныг бууруулах, шээс хөөх гэх мэтээр эмийн үйлчлэлээр хэрэглэдэг. Түүнчлэн сүүлийн жилүүдэд гоо сайхны салбарт өргөнөөр хэрэглэх болсон уг ургамлын найрлагад агуулагдаж буй flavonoids хэмээх гайхалтай бодис нь антиоксидант шинж чанартай тул үрэвсэл болон бактераас арьсыг хамгаалж, нарны хэт ягаан туяанаас мөн давхар хамгаалдаг нь судалгаагаар нотлогджээ.

LICORICE ROOT EXTRACT

Fabaceae шошны аймгийн цэцэглэдэг ургамалд багтдаг уг ургамлын үндэс нь олон төрлийн ашиг тустай тул олон мянган жилийн турш өвчин эмгэгийг анагаахад хэрэглэгдсээр ирсэн юм. Liquorice-ийн үндэснээс гаргаж авдаг ханд нь хүчтэй антиоксидант агуулдаг тул арьсыг орчны стрессээс хамгаалахад тусалдаг бөгөөд ингэснээр арьсыг эрт хөгшрөлтөөс сэргийлдэг байна. Вирусын болон нянгийн эсрэг үйлчилгээтэй тул арьсыг тайвшруулдаг.

SODIUM HYALURONATE

Натрийн гиалуронат нь гидрофилик буюу усанд амархан уусдаг чинж чанартай бөгөөд арьсны эсийг чийгээр хангадаг. Тиймээс хуурайшсан арьсны чийгшлийг нэмэгдүүлж, арьсыг булбарай зөөлөн болгодог. Өндөр молекултай гиалуроны хүчилтэй харьцуулахад натрийн гиалуронат нь илүү их чийгшүүлэх нөлөө үзүүлдэг байна.

TREHALOSE

Трехалоз бол арьс арчилгааны бүтээгдэхүүний найрлагад чийгшүүлэгч төдийгүй антиоксидант хэлбэрээр ашиглагддаг элсэн чихрийн төрөл юм. Тиймд арьсыг чийгшүүлж, чийг татагчын үүргийг гүйцэтгэдэг байна.

ARGININE

Уургийн биосинтезэд ашиглагддаг нэгэн төрлийн α-амин хүчил бөгөөд бие махбод дахь өсөлтийн даавар, инсулин болон бусад бодисын ялгаралтыг идэвхжүүлдэг байгалийн гаралтай амин хүчил юм. Аргининыг зүрх судасны эмгэг, зүрхний дутагдал, цээжний өвдөлт, цусны даралт ихсэх, титэм артерийн өвчин зэрэгийг эмчлэхэд хэрэглэдэг байна. Харин гоо сайхны хувьд арьсыг чийгшүүлж, булбарай болгодог.