Clay

Байгалийн шавар нь арьсны илүүдэл тосыг шингээж, бөглөрсөн нүх сүвийг нээж, бохирдлыг татан гадагшлуулдгаараа арьс арчилгааны ертөнцөд алдартай. Хамгийн түгээмэл ашиглагддаг kaolin нь харьцангуй зөөлөн, хуурайшуулах нь бага атлаа үр...

CoQ10

CoQ10 нь бидний биед байгалиас үйлдвэрлэгддэг антиоксидант бөгөөд хөгшрөлтийн нөлөөгөөр жил ирэх тусам үйлдвэржилт нь буурдаг тул бүтээгдэхүүнээр дамжуулан авах нь тустай. Арьсны эсийн үйл ажиллагааг тэтгэж, бүтцийг сайжруулж, өнгийг...

Collagen

Яс, булчин, шөрмөс зэрэг биеийн олон хэсэгт байдаг уургийг хэлнэ. Арьсны хувьд нүүрийг чийгээр дүүрэн, залуу, эрүүл харагдуулахад чухал үүрэгтэй. Хөгшрөх тусам бидний бие махбодь дахь коллагены нийлэгжилт удааширдаг...

Chemical Sunscreen

Химийн гаралтай нарны тос нь арьсанд шингэж, нарны хэт ягаан туяаг гэмтэл учруулахаас өмнө хувирган, сарниах зарчмаар үйлчилдэг. Найрлагадаа oxybenzone, avobenzone, octisalate, octocrylene, homosalate зэрэг бодисуудыг агуулсан байдаг. Physical нарны...

Centella Asiatica/Cica

Сентелла азиатика нь Ази, Өмнөд Африкт ургадаг “бар өвс” хэмээх хочтой ургамлын төрөл зүйл юм. Амин хүчил, амин дэм, антиоксидантаар баялаг центелла нь үрэвсэл, улайлтыг намжааж, гэмтсэн арьсыг эдгээж нөхөн...

Ceramides

Серамидийг арьсны “цемент” эсвэл “хөрс” гэж ойлгож болно. Серамид нь барьерыг бэхжүүлж, чийг алдалтаас сэргийлдэг. Бидний арьс байгалиасаа серамидийг үйлдвэрлэдэг боловч нас ахихийн хэрээр үйлдвэржилт багасдаг. Барьерийн гэмтэлтэй үед серамидийн...

Calendula

Календула ургамлын ханд нь антиоксидант, флавоноид, сапонинаар баялаг. Арсыг эдгээх, нөхөн сэргээх үйлчилгээтэй төдийгүй үрэвслийг бууруулдаг тул эмзэг арьсны арчилгаанд төгс орц болдог.

Caffeine

Каффейн нь ургамлын нэгдэл. Нүдний доорх харлалтыг үүсгэгч цусны судаснуудыг дарангуйлж, хаван хавдар буулгах үйлчилгээтэй тул зовхины тосны найрлагад түгээмэл ашигладаг.

Broad Spectrum

Нарны UVA (хөгшрөлт үүсгэдэг) ба UVB (түлэх эрсдэлтэй) цацрагийн аль алинаас хамгаалдаг нь батлагдсан, нарнаас хамгаалах тосны нэр томъёо. Broad Spectrum SPF бүтээгдэхүүн хэрэглэснээр эрт хөгшрөлт болон арьсны хорт хавдраас...

Biotin

Лууван, бүйлс, сүү зэрэг хүнсэнд багахан хэмжээгээр агуулагддаг В бүлгийн витамин. Биотин нь өөх тос, элсэн чихрийг боловсруулахад туслахаас гадна үс, хумсны ургалтыг зохицуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Биотинтой шампунь, ангижруулагч...