ROVECTIN
Эрүүл арьсны хамгаалах хана бүтээх дээр төвлөрсөн бүтээгдэхүүнтэй Rovectin брэнд нь богино хугацаанд БНСУ-ын эмнэлэг (хорт хавдрын төв, түлэгдэлтийн төв) төдийгүй арьсны эмч нарын өвчтөнүүддээ зөвлөдөг хамгийн найдвартай арьс арчилгааны брэнд болж чадсан юм.
*Rovectin нь бүтээгдэхүүнээрээ дамжуулж арьс арчилгааны тань хэв маягийг шинэчилж, таны оюун санаа, бие махбодь, сэтгэл санааг сэргээх цэвэр, аюулгүй найрлагатай бүтээгдэхүүнийг хүргэдэг. Арьсны хүнд асуудлууд арьсны хамгаалах ханын гэмтэлтэй их холбоотой байдаг учраас зөөлөн, аюулгүй, эрүүл орц найрлагаар хүн бүхний арьсны хамгаалах ханыг бэхжүүлэх зорилготой брэнд юм.
Rovectin брэнд эхэлсэн түүх
Бид бүгд хорт хавдар туссан хэн нэгнийг мэднэ, бидний амьдралд ямар их нөлөөлдгийг ч мэднэ. Хорт хавдартай тэмцэж буй эгчээ харсан Ли, химийн эмчилгээнээс үүддэг арьс хуурайшилт болон арьсны хамгаалах хана гэмтэх асуудлыг шийдэхээр сэтгэл шулуудан арьсыг гүн чийгшүүлж, арьсыг гүнээс нь нөхөн сэргээж, тайвшруулдаг тос болох Anti-irritant Barrier Repair Ultra Cream (арьс цочроодоггүй, арьсны хамгаалах ханыг нөхөн сэргээгч тос)-ийг гаргасан нь Rovectin брэндийн эхлэл байв. Уг тос нь Rovectin Repair Complex ™ хэмээх Rovectin брэндийн патенталсан онцгой найрлагыг агуулдаг бөгөөд БНСУ-ын эмнэлэг (хорт хавдрын төв, түлэгдэлтийн төв) төдийгүй арьсны эмч нарын өвчтөнүүддээ зөвлөдөг хамгийн найдвартай арьс арчилгааны брэнд болж чадсан юм.
Rovectin брэнд хүн бүрийн арьсанд тохирох арьс арчилгааны бүтээгдэхүүнийг хамгийн сайн чанарын найрлагаар үйлдвэрлэдэг бөгөөд хэрэглэгчиддээ эрүүл арьстай болж, өөртөө итгэлтэй байж, сэтгэл хангалуун байх боломжийг бүрдүүлж өгдөгөөрөө давуу талтай юм.
Та өдөр бүр арьсаараа дамжуулан нийгэмтэй нүүр тулдаг. Таны арьс тунгалаг, мөн танд тав тухыг мэдрүүлж чадвал та стресс багатай байж, өөртөө итгэлтэйгээр өдөр бүрийг эхлүүлнэ.
Тиймээс Rovectin брэнд бүтээгдэхүүнээрээ дамжуулж арьс арчилгааны тань хэв маягийг шинэчилж, таны оюун санаа, бие махбодь, сэтгэл санааг сэргээх цэвэр, аюулгүй найрлагатай бүтээгдэхүүнийг хэрэглэгчиддээ хүргэж байна.