ROUNDLAB

1025 Dokdo Toner

(1 сэтгэгдэл)

42,90069,900

Хэмжээ: 200мл, 500мл

Докдо арлын далайн ус болон 74 төрлийн эрдэс бодисыг өөртөө агуулсан энэхүү тонер нь арьсыг гайхалтай чийгшүүлж, тослогийг тэнцвэржүүлнэ.

Цуцлах

699 хүртэлх оноог цуглуулаарай.

Тайлбар

1025 DOKDO Тонер нь цэнгэг устайгаараа алдартай Ulleung-do арлын ойролцоох магнез, кальц, цайр гэх мэт 72 төрлийн минералаар баялаг далайн гүний усыг nano-filtration film хэмээх патенттай технологиор цэвэршүүлэн найрлагадаа багтааснаараа алдартай.

Үүн дээрээ HATCHING EX 07 хэмээх Кангвонду мужид тусгайлан ургуулдаг органик чихрийн нишингэ болон Protease энзим гуужуулагч нэгдлийг агуулсан учраас арьсны илүүдэл тослог, өнгөн хэсэг дээрх үхэжсэн кератин зэргийг маш зөөлхөнөөр гуужуулж, арьсны өнгөн хэсгийг толигор болгох үйлчилгээтэй юм. Энэхүү нэгдэл нь  арьсны pH төвшинг тэнцвэржүүлж өгөхөд тусалдаг.

Нэмэлтээр Carrageenan хэмээх арьсыг гаднаас цочроогчдоос хамгаалдаг далайн замагны ханд, Betaine, Panthenol, Allantoin гэх мэт супер чийгшүүлэгчдийг агуулсан тул чийг дутмагшилтай арьсанд тохирно.

🏆 Хүртсэн шагнал:

  • 2017, 2018, 2019 онд 3 жил дараалаад Солонгосын алдарт Hwahae платформоос шилдэг тонероор шалгарсан бөгөөд нийт 63,700 хүн сэтгэгдлээ үлдээсэн энэхүү платформын хамгийн их зарагдсан бүтээгдэхүүнээр шалгарсан юм.

🌿 EWG аюулгүй зэрэглэлтэй эрүүл орц найрлагыг агуулсан.
Харшил өгөхгүй, хорт бодис агуулаагүй, амьтны гаралгүй. Амьтан дээр туршилт хийдэггүй.
✅ Парабен, өнгө оруулагч, химийн үнэр оруулагч, эрдсийн гаралтай тос болон стеройд (хүний бүтээсэн химийн бодис)-оос 100% ангид.

Найрлага

Water, Butylene Glycol, Glycerin, Pentylene Glycol, Propanediol, Chondrus Crispus (Carrageenan) Extract, Saccharum Officinarum Ferment Extract, Sea Water, 1,2-Hexanediol, Protease, Betaine, Panthenol, Ethylhexylglycerin, Allantoin, Xanthan Gum, Disodium EDTA

Хэрэглэх заавар

– Өдөр тутамд хэрэглэхдээ зохих хэмжээг хөвөнд шингээн нүүрээ бүхэлд нь арчина.
– Mөн зарим тохиолдолд 7-skin аргачлалаар тохирох хэмжээг алган дээрээ авч, хэд хэдэн удаа давхарлаж хэрэглэх боломжтой.
– Хэт ядарч, арьс тань эмзэгшсэн санагдвал тонерийн тусгай хөвөнд шингээж, арьсан дээрээ 5-10 минутын турш байлгавал арьс хурдан хугацаанд амарч, тайвширна. Нэг үгээр хэлэхэд чийгшүүлэгч маск маягаар хэрэглэх боломжтой.

Сэтгэгдэл (1)

1025 Dokdo Toner-д 1 сэтгэгдэл бичсэн байна

  1. Хүрэлчимэг

    Энэ гоё тонерыгоо 7 skin method хийсээр байгаад дуусгасан даа.Маш хурдан шингэнэ, үнэхээр гоё чийгшүүлдэг. Өөлөх ганц зүйл ч байхгүй.My best of best toner.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн