Нас ахих тусам арьс арчилгаанд илүү чийгшил, тэжээл, амин дэм, эрдэс шаардлагатай болдог. Энэхүү тонер нь арьсанд гүн чийгшил өгч, арьсыг тэжээлээр хангаж, үрэвсэл намдааж, арьс тайвшруулах үйлчилгээг үзүүлдэг.
Энэхүү тонерт цэвэршүүлсэн усны оронд “Centaurea Cyanus Flower” (Corn Flower) буюу цэнхэр дэлбээт цэцгийн агууламжийг 82% агуулснаараа онцлог юм.
Голлох орц найрлага:
Centaurea Cyanus Flower 82%
Цэвэршүүлсэн усны оронд “Centaurea Cyanus Flower” буюу цэнхэр дэлбээт цэцгийг өндрөөр агуулснаараа онцлогтой ба уг орц нь арьсыг сайтар чийгшүүлж, тэжээлээр ханган, тайвшруулна.
Сарнайн болон инжрийн модны охь– Хөгшрөлтийн эсрэг
Red complex – Корнус жимс, анар, инжир, нохойн хушуу, бөөрөлзгөнө, гожи жимсүүдээс бүрдэх уг нэгдэл нь арьсыг гадаад орчны нөлөөнөөс хамгаална.
All Natural брэнд нь Солонгосын анхны CLEAN брэнд бөгөөд бүх бүтээгдэхүүн нь EWG аюулгүйн зэрэгтэй. Түүнчлэн Hwahae платформын хорт 20 найрлагаас ангид орц найрлагатай брэнд юм.
🏆 Хүртсэн шагнал:
– 2016 оны Hi Seoul awards-ийн шилдэг тонероор шалгарсан.
☘️ Үүнээс гадна бүтээгдэхүүнд орсон ургамлын хандаа зөвхөн брэндийнхээ гэрээт органик фермд ургуулан, өөрийн лабораторидоо гарган авдаг учраас орц найрлагын органик байдалд 100% баталгаа өгч чаддаг.
🌿 Харшил өгөхгүй, хорт бодис агуулаагүй, амьтны гаралгүй. Амьтан дээр туршилт хийдэггүй.
✅ Парабен, өнгө оруулагч, химийн үнэр оруулагч, эрдсийн гаралтай тос болон стеройд (хүний бүтээсэн химийн бодис)-оос 100% ангид.
Лили –
Бүтэц нь өтгөн болохоор их таалагдлаа. Түрхсэний дараа чигшүүлээд нэг тийм барьер үүсгэсэн мэт санагддаг. Миний арьс эмзэг холимог арьстай болохоор харшил өгөхдөө амархан. Гэхдээ энэ тонерийг ашиглахад ямар ч асуудалгүй байгаа болохоор орой болгон хэрэглэхэд тохиромжтой байгаа 🙂