BE PLAIN

Chamomile pH-Balanced Toner

(3 сэтгэгдэл)

51,900

Хэмжээ: 190мл

Францын алтантовч буюу балжингарав цэцгийн хандыг 80% агуулсан арьсны хүчил, шүлтийг тэнцвэржүүлэх (pH түвшин 5.5) энэхүү тонер нь арьсны эмзэгшилтийг бууруулж, батгашилтыг багасгах давхар үйлчилгээтэй.

Энэ бүтээгдэхүүнийг худалдан аваад 519 оноо цуглуулаарай!
Тайлбар

Балжингарав цэцгийн ханд нь дахин шинэчилж, боловсруулах онцгой шинж чанартай тул арьсны эсийн шинэчлэгдэх чадварыг нэмэгдүүлж, арьсыг зөөлөн булбарай болгож, арьсны өнгийг жигдрүүлж, илүү гэрэлтсэн болгодог.

Мөн найрлагадаа Сентелла Азиатика болон Аллантойн агуулсан тул арьсыг бэхжүүлж, тайвшруулж, урт хугацаанд арьс чийгээ хадгалах чадварыг нэмэгдүүлдэг.

🏆 Хүртсэн шагналууд:

  • 2019 оны 2-р хагаст Hwahae Beauty Awards-н Шилдэг шинэ тонер
  • Director Pi- Шилдгийн шилдэг pH-тэнцвэрт Тонер (Director Pi нь 850,000 гаруй дагагчтай Youtube сувгийн инфлүенсер билээ.)
  • Арьсанд ямар нэг харшлах зүйлгүй болохыг судалгаагаар баталсан.

🌿 EWG аюулгүй зэрэглэлтэй эрүүл орц найрлагыг агуулсан.
Харшил өгөхгүй, хорт бодис агуулаагүй, амьтны гаралгүй. Амьтан дээр туршилт хийдэггүй.
✅ Парабен, өнгө оруулагч, химийн үнэр оруулагч, эрдсийн гаралтай тос болон стеройд (хүний бүтээсэн химийн бодис)-оос 100% ангид.

Найрлага

Anthemis Nobilis Flower Extract, Propanediol, Methylpropanediol, Glycerin, Portulaca Oleracea Extract, Trehalose, Centella Asiatica Extract, Ficus Carica (Fig) Fruit Extract, Glycyrrhiza Uralensis (Licorice) Root Extract, Phellodendron Amurense Bark Extract, Hydrogenated Lecithin, Betaine, Butylene Glycol, Allantoin, Cellulose Gum, Disodium EDTA, Ceramide NP, 1,2-Hexanediol, Ethylhexylglycerin

Хэрэглэх заавар

Нүүрээ угааж цэвэрлэсний дараагаар цэвэрлэгч хөвөнд тонероо шингээж, нүүр болон хүзүүгээ жигд арчиж өгснөөр үлдэгдэл бохирдлыг цэвэрлэх бөгөөд мөн алган дээрээ авч арьсандаа товшиж шингээж өгвөл арьсыг сайн чийгшүүлж, дараагийн шатны бүтээгдэхүүний шингээлтийг нэмэгдүүлэхэд тустай. Өглөө, оройд хэрэглэхэд тохиромжтой.

Сэтгэгдэл (3)

Chamomile pH-Balanced Toner-д 3 сэтгэгдэл бичсэн байна

  1. serodnomin01 (verified owner)

    Toslogtood bdg hernee gunii chiig dutmag dehydrated aristai nadad uneheer ih taalagdaj bga. Mash sain chiigshuuldeg het usan bish butetstei bolohoor hereglehed ch taalamjtai. Huwund shingeej arichihaas iluu shawshaad heregleh n zgr ym shg sanagdsan.

  2. Ochko

    Uneheer taalagdaj bga, mash bagaar hereglegddg, sn chiigshvvldeg goy bvteegdehvvn

  3. Kurami

    Арьс маань эмзэгшээд улайгаад дээрээс нь таталдаж хуурайшилттай байсан. Хэрэглээд 7 хоносны дараа гэхэд эмзэгшилт намдаад, гүний чийг мааш сайн өгсөн байсаан. Дахиж авна ❤️

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн