BE PLAIN

Cicaterol Moisturizer

54,900

Хэмжээ: 60мл

Арьсыг хурдан хугацаанд тайвшруулж, арьсны асуудлуудыг намжааж, арьсыг гүн чийгшүүлэх үйлчилгээтэй өдөр, шөнийн тос.

Бүтээгдэхүүн дууссан

Тайлбар

Цэвэршүүлсэн усны оронд Сентелла Азиатика ургамлын хандыг 70% агуулсан нь арьсыг хурдан хугацаанд үр дүнтэйгээр тайвшруулах үйлчилгээтэй. Үүнээс гадна арьсанд ашигтай олон орц найрлагууд агуулсны нэг нь ‘Phytosterol‘ (Beta-Sitosterol) хэмээх нэртэй нэгдэл юм. Уг нэгдэл нь арьсыг чийгшүүлэх, арьсны уян хатан чанарыг нэмэгдүүлэх, арьсыг гадаад орчны нөлөөнөөс хамгаалах чадвартай бөгөөд алдарт Сентелла Азиатика ургамлаас гаргаж авснаараа онцлог юм. ‘Phytosterol’ нь байгалиасаа ургамлын тос, үр зэрэгт агуулагдаж байдаг хлостеринтай төстэй бүтэцтэй нэгдэл юм.
Be Plain брэнд байгальд ээлтэй эко аргаар тариалангийн талбайдаа түүхий эдээ ургуулж, хурааж авч байгаа бөгөөд орц, найрлагуудын концентраци нь урьд өмнө байгаагүйгээрээ өндөр болж, арьсанд илүү их давуу талуудыг авчрах боллоо!

Мөн нэмэлтээр найрлагадаа:

  • Madecassoside: арьсыг зөөллөж, чийгшлийг нэмэгдүүлэх үйлчилгээтэй.
  • Allantoin: арьсыг тайвшруулж, хамгаалах давхаргыг бэхжүүлэх үйлчилгээтэй.
  • Panthenol: арьсыг тайвшруулж, арьсыг гадаад орчны бохирдлоос хамгаалах үүрэгтэй.

Энэхүү чийгшүүлэгч тос нь бүх төрлийн арьсанд тохиромжтой бөгөөд ялангуяа маш түргэн хугацаанд арьсны асуудлаа намжаах, улайлтаа багасгахын зэрэгцээ гүн чийгшлийг авахыг хүссэн хүн бүхэнд тохиромжтой. Хөнгөн бүтэцтэй, арьсанд хурдан шингэдэг.

🌱Найрлага нь 100% ургамлын гаралтай.
🐰Амьтан дээр туршилт хийгдээгүй.
✔️Үнэртүүлэгч болон амин тос агуулаагүй.
✔️Спиртийн агууламжгүй.
✔️EWG Green Grade баталгаажсан орц агуулсан.

Найрлага

Centella asiatica extract, glycerin, butylene glycol, propanediol, purified water, pentaerythrityl tetraisostearate, niacinamide, coco-caprylate/caprate, 1,2-hexanediol, ammonium acryloyldimethyl Taurate/vpicopolymer, isononyl isononanoate, cetearyl olivate, sorbitan olivate, carbomer, tromethamine, panthenol, ethylhexylglycerin, dicaprylyl carbonate, allantoin, glyceryl acrylate /Acrylic acid copolymer, adenosine, beta-sitosterol, glucose, hydrogenated lecithin, pentylene glycol, madecassoside, white rice flower extract, sodium hyaluronate, asiaticoside, madecasic acid, asiatic acid

Хэрэглэх заавар

Тонер болон серум, ампул хэрэглэсний дараагаар зохих хэмжээг авч, арьсан дээрээ жигд түрхэж хэрэглэнэ. Өглөө, оройдоо хэрэглэхэд тохиромжтой.

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.

Анхны сэтгэгдлийг өгнө үү “Cicaterol Moisturizer”

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн