Rovectin ‘Clean’ цувралын LHA Blemish Ampoule нь байгальд ээлтэй сав савлагаагаар хийгдсэн бөгөөд арьсанд харшлах ямар нэг нөлөөгүй билээ. Энэхүү өдөр, шөнийн серумны онцлог нь найрлагандаа цэвэршүүлсэн усны оронд жүржийн модны цэцгийн шүүсийг 85% агуулсан байдаг. Энэ нь арьсыг тайвшруулж, зөөллөх мөн үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг.
LHA гэж юу вэ?
LHA гэдэг нь ‘Lipohydroxy Acid’ гэсэн үгний товчлол бөгөөд салицилийн хүчлийн дайвар хэлбэр юм. LHA нь арьсыг зөөлөн гуужуулах, арьсыг шинэчлэх, батгыг эмчлэх үйлчилгээг үзүүлдэг. Цаашлаад, LHA орц нь арьсны дермис давхаргыг бэхжүүлж, коллаген болон эластины үйлдвэрлэлтийг дэмждэг. Энэхүү орцны бактерийн эсрэг, үрэвслийн эсрэг, мөөгөнцрийн эсрэг үйлчилгээ нь батганы эсрэг өндөр үр дүн үзүүлдэг.
🌿 EWG аюулгүй зэрэглэлтэй эрүүл орц найрлагыг агуулсан.
✅ Харшил өгөхгүй, хорт бодис агуулаагүй, амьтны гаралгүй. Амьтан дээр туршилт хийдэггүй.
✅ Парабен, өнгө оруулагч, химийн үнэр оруулагч, эрдсийн гаралтай тос болон стеройд (хүний бүтээсэн химийн бодис)-оос 100% ангид.
nommon2018 (verified owner) –
Серум/Ампулны шатандаа хэрэглэх хамгийн дуртай болсон бүтээгдэхүүн минь ❤️ Энгийн, хуурай арьстай. Улайлт, үрэвслийг намдаахгүйгээр барахгүй арьсыг усан чийгээр хангаж булцгар болгодог. Том хэмжээтэйгээр ирээсэй гэж л хүсч байна даа кк
nyam.zandraabodi –
vneheer goy
Any Anujin (verified owner) –
Холимог тослог, батгатай арьстай*
Хэмжээ нь жижиг ч маш гоё бүтээгдэхүүн, өтгөндүү бүтэцтэй. Hyaluronic acid-н дараа хэрэглэж байгаа батгашилт хамаагүй багассан. 🥰