MY REAL SKIN

Shea Butter Face Mask

(4 сэтгэгдэл)

1,950139,900

Хэмжээ: 23 ml

Хуурайшсан, цочирдсон арьсанд чийг, тэжээл өгч булбарай зөөлөн болгоно.

Цуцлах

1,399 хүртэлх оноог цуглуулаарай.

Тайлбар

Shea butter гэдэг нь Ши хэмээх зөвхөн Африкт ургадаг модны самраас гаргаж авсан тос бөгөөд витамин A, E болон бусад нэн чухал тосон хүчлүүдийг агуулдаг учраас хуурайшиж холцруутсан арьсыг хамгийн хурдан зөөлрүүлж тэжээл өгдөг. Энэхүү маскны хувьд сайн чанарын Shea Butter-аас гадна арьсны хамгаалах хана (skin Barrier) эмчилдэг пантенол, арьсыг цайруулагч licorice зэрэг EWG 1-2 зэрэглэлийн орцуудыг агуулсан. Түүнчлэн үрэвслийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд голлох орц Shea Butter нь нүх сүвийг бөглөдөггүй (comedogenic rating 0) учраас батга гардаг арьсанд хэрэглэхэд ч тохиромжтой. Мөн энэхүү маск нь маш нимгэн tencel-cupro хэмээх материалаар хийгдсэн учраас өөрт байгаа эссенсээ арьсанд маш сайн шингээж өгдөг.

Амьтан дээр туршилт хийгддэггүй.

EWG Verified: My Real Skin маскнууд нь EWG (Environmental Working Group) буюу байгаль орчны ажлын хэсэг хэмээх олон улсын ашгийн бус байгууллагын гаргасан Skin Deep гэдэг гоо сайхны бүтээгдэхүүний аюулгүй байдлыг эрэмбэлдэг үнэлгээний 1-2 зэрэг буюу онцгой аюулгүй зэрэглэлийн орцуудыг агуулсан.

Найрлага

Water,Glycerin,Dipropylene Glycol, Butylene Glycol, C12-13 Pareth-9, Carbomer, Arginine, Chlorphenesin, Caprylyl Glycol, Xanthan Gum, Olea Europaea (Olive) Fruit Oil, Disodium EDTA, Trehalose, Panthenol, Citrus Medica Vulgaris Peel Oil, Butyrospermum Parkii (Shea) Butter, Pueraria Thunbergiana Root Extract, Glycyrrhiza Glabra (Licorice) Root Extract, Ginkgo Biloba Leaf Extract, Houttuynia Cordata Extract, Arctium Lappa Root Extract, Camellia Sinensis Leaf Extract, Rosmarinus Officinalis (Rosemary) Leaf Oil, Litsea Cubeba Fruit Oil, Foeniculum Vulgare (Fennel) Oil, Sodium Hyaluronate, 1,2-Hexanediol, Coriandrum Sativum (Coriander) Fruit Oil, Mentha Arvensis Leaf Oil

Хэрэглэх заавар

Нүүрээ цэвэрлэж тонер эсвэл гуужуулагч хэрэглэсний дараа маскаа тавиад 15-20 минут болсны дараа маскаа авна. Үлдсэн маскны шингэнийг нүүрэндээ массаж хийн, шингээсний дараа арьс арчилгааны дараагийн шатны бүтээгдэхүүнүүдээ хэрэглэнэ.

Уутанд үлдсэн эссенсээрээ гар, тохой, хөлөө чийгшүүлэх боломжтой.

Сэтгэгдэл (4)

Shea Butter Face Mask-д 4 сэтгэгдэл бичсэн байна

  1. Мөнхзаяа

    Хуурай арьстай надад үнэхээр их таалагдаж байгаа. Сайн чийгшил өгөхөөс гадна нэмэлт үнэргүй нь сайхан байна өө. Эмзэг арьсанд ч тохирох юм байна.

  2. Tergelsar

    Shea buttee bgaa bolhoor batgatai arisan yah bol gej bodoj bsan ch shiigshil sn ugsun dajgu bsn

  3. amarzayasaraa

    Ogloo serehed batga nemj gargasan tawihad hund sanagdaj bsn

  4. Уянга

    Эмзэг, батгатай арьсыг минь сайхан чийгшүүлж өглөө

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн