Glycerin

Эргэн тойрны орчноосоо өөртөө ус чийгийг татдаг humectant (“humectant” найрлага үзнэ үү) найрлага юм. Чийгшүүлэх үйлчилгээтэй бүх төрлийн бүтээгдэхүүнд түгээмэл ордог, хямд үнэтэй ч үр дүн сайтай найрлага мөн.

Ginseng

Ямар ч арьстай хүнд ач тусаа өгч чадах найрлага. Коллагены үйлдвэржилтийг дэмжсэнээр хөгшрөлтийн шинж тэмдгүүдийг багасгаж, антиоксидант шинжээрээ чөлөөт радикалуудтай тэмцэж, каффейнтай адил арьсыг сэргээх, эрч хүчээр тэтгэх үйлчилгээтэй.

Galactomyces Ferment Filtrate

Саке исгэх үйл явцаас гардаг нэг төрлийн исгэмэл дайвар бүтээгдэхүүн. Япон, Солонгосын арьс арчилгааны ертөнцийн энэхүү “од” найрлага нь амин хүчил, амин дэм, эрдэс бодисуудаар баялаг. Найрлагыг исгэх үйл явцын...

Fragrance free

Fragrance буюу анхилам үнэр оруулагч бодис нь эмзэг мэдрэмтгий арьсанд цочроогч, харшил үүсгэгч хүчин зүйл болдог. Тиймээс “fragrance-free” буюу үнэр оруулагч ашиглаагүй арьс арчилгааны бүтээгдэхүүний эрэлт ихэссээр байна.

Free radicals

Чөлөөт радикалууд гэдэг нь өөрийн электроыг алдсан, тогтворгүй молекулууд юм. Чөлөөт радикалууд нь агаар орчны бохирдол, нарны хэт ягаан туяа, зарим хоол хүнс зэрэг олон эх үүсвэрээс бий болж бидний...

Ferulic Acid

Энэхүү ургамлын гаралтай антиоксидант нь нарны хэт ягаан туяаны нөлөөг бууруулж, чөлөөт радикалуудыг саармагжуулахаас гадна арьс арчилгааны бүтээгдэхүүн дэх С, Е витаминыг тогтворжуулахад тусалдаг.

Enzymes

Энзимийг ихэвчлэн Папаяа, Ханборгоцой жимс, Хулуунаас гарган авдаг бөгөөд арьсны гадаргуу дээрх үхэжсэн эсийг зөөлнөөр гуужуулж, толийлгодог найрлага юм.

Chamomile

Энэхүү ургамлын гаралтай бодис нь чөлөөт радикалын эсрэг, үрэвслийн намжаах, тайвшруулах үйлчилгээтэй. Эмзэг мэдрэмтгий арьсанд зориулагдсан бүтээгдэхүүнүүдэд агуулагддаг.

Clay

Байгалийн шавар нь арьсны илүүдэл тосыг шингээж, бөглөрсөн нүх сүвийг нээж, бохирдлыг татан гадагшлуулдгаараа арьс арчилгааны ертөнцөд алдартай. Хамгийн түгээмэл ашиглагддаг kaolin нь харьцангуй зөөлөн, хуурайшуулах нь бага атлаа үр...