ALL NATURAL

All Natural брэнд нь зөвхөн байгалийн гаралтай орц найрлагыг өөртөө агуулж, арьсны торгомсог болон эмзэг байдалд төгс зохицох бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Мөн тус брэнд нь бүх төрлийн синтетик хиймэл орц найрлагыг халж, оронд нь хэрэглэгчиддээ байгальд ээлтэй бүтээгдэхүүнийг санал болгодог.

Үнэтэй сав баглаа боодол, брэндинг ба маркетингийн өндөр зардлыг шингээсэн бүтээгдэхүүн хэрэглэгчдэд өгөхдөө бус зөвхөн тухайн хүний арьсанд хэрэгтэй гэсэн орц найрлагыг ашиглан, маш энгийн хэрнээ боловсронгуй бүтээгдэхүүнүүдтэй билээ.

All Natural_blooming

BLOOMING

Эрт цагт уламжлалт эмчилгээнд цэнхэр дэлбээт цэцгийг улайссан, өвчилсөн нүдийг эмчлэх зорилгоор ашигладаг байсан. Centaurea Cyanus Flower буюу цэнхэр дэлбээт цэцэг нь арьсанд гүн чийгшил өгч, арьсыг тэжээлээр хангаж, арьс тайвшруулах үйлчилгээг үзүүлдэг байна.

HOUTTUYNIA CORDATA

Houttuynia Cordata буюу хамелеон ургамал хэмээх энэхүү өвөрмөц ургамал нь Солонгос болон Япон улсаас гаралтай, эрт үеэс арьсыг хоргүйжүүлж, арьсны үрэвслийг намжааж, арьсыг гадны нөлөөллөөс хамгаалах чадвартай нь батлагдсан тун ч алдартай найрлага юм. Тиймээс сүүлийн үед эмнэлэг төдийгүй арьс арчилгааны салбарт түгээмэл хэрэглэгддэг болжээ.

All Natural_houttuynia cordota