Allantoin

Аллантоин нь арьсыг тайвшруулж, нөхөн сэргээж, эсийн шинэчлэлийг дэмжиж идэвхжүүлдэг. Ихэвчлэн арьсны гадаргууг шинэчлэх үйлчилгээтэй бүтээгдэхүүнүүдэд ордог. Батганы сорви арилгахад тустай.

Aloe Vera

Антиоксидант үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ арьсыг тайвшруулж, чийгшүүлдгээрээ алдартай ургамлын ханд. Энэхүү найрлага нь сурталчилдаг шигээ онцын гойд, гайхамшигтай үйлчилгээтэй биш боловч цочирсон, эмзэгшсэн, наранд түлэгдсэн арьсыг тайвшруулж, чийгшүүлэх чадвартай.

Alcohol

Олон янзын хэлбэртэй, зарим нь сайн, зарим нь муу байдаг органик нэгдлүүдийн бүлэг. Ethanol, ethyl alcohol, denatured alcohol, methanol, isopropyl alcohol, SD alcohol, benzyl alcohol нэртэй алкохолууд нь хуурайшуулах, эмзэгшүүлэх,...

Арьсны хавдрын талаар мэдлэгээ нэмэгдүүлье

Арьсны хавдар гэж юу вэ? Арьсны хавдар гэдэг нь арьсны эпидермис буюу хамгийн гадаад давхарга дээр гэмтэлтэй эсүүд замбараагүй үржихийг хэлдэг. Энэ нь эсийн ДНХ-н гэмтлээс үүсч бий...

Арьс цэвэрлэгдэх үйл явц болон батгашилтын ялгаа

Бидний хэрэглэж эхэлсэн зарим бүтээгдэхүүн арьсны нөхөн төлжих хугацааг хурдасгаж, эд эсийн үйлдвэрлэлтийг дэмжиж өгдөг. Шинэ эд эсүүд хурдацтай бий болсноор гаднах эсүүдээ түрж улмаар батга нэмэгдэх, арьс...

AHA (Alpha Hydroxy Acid)

Сүү, жимсний сахарнаас гаргаж авсан эсвэл синтетик аргаар үйлдвэрлэдэг, гуужуулагч найрлага. АНА нь арьсны гадаргуу дээрх эсүүдийг холбогч цавууг задалснаар үхэжсэн эсүүдийг нь гуужуулж унагаан, эсийг шинэчилж, бөглөрсөн нүхийг нээж,...

Antioxidants

Чөлөөт радикалууд хэмээх хүрээлэн буй орчны стресс үүсгэгчдээс арьсыг хамгаалдаг бүлэг найрлага. Хамгийн түгээмэл хэрэглэгддэг, алдартай антиоксидант найрлагууд нь С витамин, ретинол, ногоон цай гурав юм.

Arbutin

Арьсанд хар пигмент үүсэх үйл явцад саад хийдэг, жимсгэнээс гарган авдаг байгалийн гаралтай цайруулагч, гэрэлтүүлэгч найрлага. Ихэвчлэн арьсны өнгийг жигдлэх, нөсөө толбо цайруулах бүтээгдэхүүнүүдэд ордог.