Эрс тэс уур амьсгалтайгаараа алдартай бидний монголд улирал ямар хурдан солигдож, арьсанд ямар их өөрчлөлт үзүүлдгийг бид бүхэн сайн мэднэ. Зуны улиралд арай илүү чийглэг байж, арьс нь чийгээ гадагшаа алдахгүйгээр, гаднах хамгаалах давхаргаа хамгаалдаг байсан бол намрын улиралд агаарын температур доошилж, өрөөний халаалт ихэссэнээр агаар хуурайшиж бидний арьсыг ихээр чийгээ алдахад хүргэдэг байна. Тэгвэл шилжилтийн энэ цаг мөчид та арьс арчилгааны дэглэмээ хэрхэн өөрчлөх хэрэгтэй вэ?

Мэдээж чийгшүүлэх
Намрын улирал руу шилжиж байгаа энэ цаг үед та арьсаа чийгшүүлэгч серум, тос зэргээр сайтар чийгшүүлэх хэрэгтэй. Арьс нь нэн эмзэгшилтэй, аль эсвэл арьсны зарим өвчлөлүүд болох псориаз, экзем зэрэгтэй бол арьс хуурайшиж, таталдаж, нэн тухгүй шинж тэмдгүүд энэ үед илэрдэг. Хэрвээ тийм бол арьсаа эластин болон коллагенаар баяжуулсан, аль эсвэл арьсыг тайвшруулах үйлчилгээтэй mugwort, madecassoside, aloe зэрэг орц орсон бүтээгдэхүүн сонгож хэрэглээрэй.
Илүү өтгөн бүтэцтэй нь илүү дээр
Намрын улиралд та зун хэрэглэхээс татгалздаг байсан илүү өтгөн бүтэцтэй чийгшүүлэгч тос сонгож, арьсаа чийгшүүлж, хадгалахад нь дэмжлэг үзүүлээрэй. Тос нь мэдээж арьсны нүх сүвийг бөглөхгүй байх орц найрлага орсон эсэхийг шалгахаа мартуузай.
-
Black Snail Restore CreamProduct on sale38,610₮
-
Dynasty Cream55,900₮
-
Skin Essentials Barrier Repair Face OilProduct on sale41,520₮
Зовхи болон уруулаа ч битгий март
Хэрвээ зовхи болон уруул таны арьс арчилгааны дэглэмийн нэг хэсэг байгаагүй бол одооноос оруулж эхлээрэй.
Нарны тосоо түрхээрэй
Жилийн 4 улирал нарны хэт ягаан туяа бидний арьсанд ирж гэмтээх боломжтой байдаг учраас намрын улиралд ч мөн дор хаяж SPF30+ хэмжээтэй нарны тосыг өдөр тутамдаа хэрэглээрэй.
Дэглэмдээ Витамин С нэмэе
Витамин С нь нарнаас ирэх хэт ягаан туяны нөлөөг саармагжуулж, арьсны өнгийг жигдрүүлэх, нөсөө толбыг арилгах зэрэг олон давхар үүргийг хүйтний улиралд ч нэн сайн гүйцэтгэдэг.
-
Multi Vitamin Ampoule52,900₮
Өрөөний агаараа ч чийгшүүлээрэй
Агаарт хэр их чийг байна, таны арьсанд төдий чинээ чийг хуваалцана гэсэн үг.

Эх сурвалж:
‘7 Derm-Approved Ways to Change Up Your Skincare Routine for Fall’, www.realsimple.com
‘4 Dermatologist Secrets to Creating the Perfect Fall Skin-Care Routine’, www.allure.com
‘Found: Your Ultimate 7-Step Fall Skincare Routine’, www.byrdie.com