Зөвлөгөө

Намрын арьс арчилгаа

Урин дулаан зун дуусаж, шаргал намрын улирал хаяанд ирлээ. Тэгвэл та арьс арчилгаагаа улиралдаа тохируулан өөрчлөх хэрэгтэй болов уу? 

Улирал солигдоход агаарын чийгшлийн хэмжээ болон температур өөрчлөгдөж байгаа учраас арьсны байдал ч мөн өөрчлөгддөг. Таны арьсны төрөл өөрчлөгдөхгүй ч байдал нь өөрчлөгдөнө гэсэн үг юм.

Халуун дулаан зуны улирал дуусаж сэрүү орох үед бидний гадаад орчинтой шууд холбоотой байдаг арьс нь цочирдох гээд байдаг талтай. 

Шинж тэмдгүүд

Хэрвээ зуны улирал дуусан намар болоход таны арьсанд дараах шинж тэмдгүүд илэрч байвал та арьс арчилгаандаа бага зэргийн өөрчлөлт хийх хэрэгтэй болсон гэсэн үг:

  1. Хуурайших, хатах
  2. Таталдах
  3. Хорсох, загатнах
  4. Улайх
  5. Бүтээгдэхүүний шингэц муудах эсвэл хэт хурдан шингэх

Улирал солигдох нь skin barrier буюу арьсны хамгаалах ханын гэмтэл үүсэх том шалтгаан байдаг. Энэ үед та хамгаалах ханыг дэмжих орц найрлагатай бүтээгдэхүүн нэмж, намрын улиралд арьсаа дастал хэт хүчиллэг орц найрлага хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. 

Хатсан арьс

Хэрвээ маш их хуурайшиж, хатаж, таталдаж байвал арьс арчилгаандаа серамид, сквален, бета-глюкан, пантенол, аллантойн гэх мэт орц найрлагатай бүтээгдэхүүн нэмэх хэрэгтэй. Жишээлбэл: 

Тонерын сонголтууд
Салфеткан маскийн сонголтууд
Эссенсийн сонголтууд
Серумын сонголтууд
Чийгшүүлэгч тосын сонголтууд

Эмзэгшсэн арьс

Хэрвээ таны арьс улайж, хорсож, загатнах мэдрэмжтэй байвал та тайвшруулах, чийгшүүлэх, улайлт дарах орц найрлагууд буюу магворт, сентелла, балжингарав болон бадамлянхуа цэцгийн агууламжтай бүтээгдэхүүн хэрэглээрэй. Жишээлбэл:

Тонерын сонголтууд
Салфеткан маскийн сонголтууд
Эссенсийн сонголтууд
Серумын сонголтууд
Чийгшүүлэгч тосын сонголтууд

Шингэц муудах

Бүтээгдэхүүний шингэц муудах эсвэл хэт хурдан шингэж байвал та дараах тонеруудаас өөрт тохирсныг авч 7-Skin Method буюу 7 давхарлан шавшиж хэрэглээд үзээрэй:

Сэвх, нөсөө толбо

Харин таны арьсанд дээрх шинж тэмдгүүд илрээгүй ч зуны халуун нарнаас үүдэн сэвх, нөсөө толбо нь нэмэгдсэн бол витамин С, зөөлөн гуужуулагчтай бүтээгдэхүүн арьс арчилгаандаа нэмээрэй. Үүнд:

Витамин С
Зөөлөн гуужуулагч

Дээрх бүтээгдэхүүнүүдийг хэрэглээд араас нь сайтар чийгшүүлж байвал таны арьсны хамгаалах хана бэхжих ба бат бөх байх тусмаа өвлийн улиралд арьс нь хуурайшиж, гэмтэх магадлал багатай байх болно.

Эцэст нь хэлэхэд…

Арьс арчилгааны бүтээгдэхүүн хэрэглэхээс гадна таны нойр, хооллолт, сэтгэл зүй болон амьдралын хэв маяг нь маш чухал үүргийг гүйцэтгэдэг. Орой бүр тогтмол цагтаа унтаж, сэтгэл санаагаа стрессгүй, тайван байлгах дээр анхаарах хэрэгтэй. Хамгийн чухал нь цусан дахь сахрын хэмжээгээ савлуулахгүй, хоосон ходоодон дээрээ чихрийн агууламж өндөртэй хүнс хэрэглэхээс татгалзан, идэх шаардлагатай бол хоолны дараа хэрэглэж хэвшээрэй.

Нар буцаж, сэрүү орсон ч нар алга болохгүй тул та нарны тосоо тогтмол түрхэж, 2 цаг тутам сэргээхээ мартуузай.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн